Нүүр хуудасМэдээФранкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай – 51
  • Өндөр настан – 33
  • Жирэмсэн – 2
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл – 50 Оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай – 120 иргэн байгаа юм. Зорчигчдыг Кентавр, Корпорэйт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлахаар төлөвлөжээ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН