Нүүр хуудасМэдээХатуу хөл хорио тогтоох асуудлаар Засгийн газар хуралдаж эхэллээ

Хатуу хөл хорио тогтоох асуудлаар Засгийн газар хуралдаж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-18-н хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн “УЛААН” түвшинд/хатуу хөл хорио/ шилжих тухай саналыг УОК-т уламжилсан. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болсон билээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар 

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН