Нүүр хуудасМэдээХугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 14.3 хувиар нэмэгджээ

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 14.3 хувиар нэмэгджээ

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 5 дугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 23.6 (1.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 164 (14.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.5 пунктээр нэмэгдэв. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны 5 дугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 30 (1.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 51.8 (2.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.4 пунктээр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Арилжааны банкнуудаас иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 4 дүгээр сарын эцэст 8.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 92.2 (1 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 191.8 (2.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 46.5 хувийг бизнес эрхлэх, 30.1 хувийг цалингийн, 8.1 хувийг малчны, 6.4 хувийг хадгаламж, данс барьцаалсан, 2.5 хувийг автомашины, 2.3 хувийг картын, 1.5 хувийг тэтгэврийн, 0.6 хувийг өрхийн хэрэглээний, 2 хувийг бусад зээл эзэлж байна. Иргэдэд олгосон 8 их наяд төгрөгийн зээлийн 10.7 хувь нь 1 жилийн, 54.6 хувь нь 1-5 хүртэлх жилийн, 34.7 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай аж.

Арилжааны банкнуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт 2021 оны 4 дүгээр сарын эцэст 920.8 тэрбум төгрөгт болж, өмнөх сарынхаас 67.7 (7.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 241.1 (35.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Зээлийн эргэн төлөлтийн 27.6 хувийг (254.4 тэрбум төгрөг) хадгаламж, данс барьцаалсан, 15.2 хувийг (140.1 тэрбум төгрөг) цалингийн, 9.7 хувийг (89.0 тэрбум төгрөг) малчны, 8.8 хувийг (81.4 тэрбум төгрөг) картын, 4.2 хувийг (38.6 тэрбум төгрөг) тэтгэврийн, 0.8 хувийг (7.6 тэрбум төгрөг) автомашины, 0.5 хувийг (5.0 тэрбум төгрөг) өрхийн хэрэглээнд суурилсан, 33.1 хувийг (304.7 тэрбум төгрөг) бизнесийн зээл эзэлж байна.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл 2021 оны 4 дүгээр сарын эцэст 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 149.9 (3.5%) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 773.6 (21.0%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн үлдэгдлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл, 29.9 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 11.9 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 10.3 хувь нь барилга, 5.8 хувь нь байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа, 4 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын, 38.2 хувь нь бусад салбарынх байна.

Арилжааны банкнууд, Монголын Ипотекийн корпорац (МИК)-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 4 дүгээр сарын эцэст 5.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 30.6 (0.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 396.1 (8.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 5 дугаар сарын эцэст 18.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 580.1 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (6.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.2 (50.2 хувь) их наяд төгрөг нь иргэдийнх аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 5 дугаар сарын эцэст 14.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 526.5 (3.7 хувь)тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 856.9 (6.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 81.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 пунктээр багасжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН