Нүүр хуудасМэдээХүрэх, хувийн хил хязгаар үл хайхрах хүчирхийллийг хөндсөн *Найзууд* контент нээлтээ хийлээ

Хүрэх, хувийн хил хязгаар үл хайхрах хүчирхийллийг хөндсөн *Найзууд* контент нээлтээ хийлээ

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжүүлтээр, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын санаачлагаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар дүүрэг дэх салбар хийж гүйцэтгэсэн “Найзууд” видео контент 2022.04.28 ны өдөр олон нийтэд танилцуулагдаж нээлтээ хийлээ.

5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

“Найзууд” видео контентоор дамжуулж хүрэхүйн тухай ойлголт, хувийн хил хязгаар, өөрийн үнэт зүйлс, үл хайхрах хүчирхийлэл гэж юу болох тухай зөв ойлголт мэдээллийг сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд хүргэнэ.

Мөн эцэг эх, асран хамгаалагчдаас судлагаа авч, мэдээллийн үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэн үр дүнг ажиглах, тооцоолох зорилготой юм.

Нийгмийн олон шалтгаануудаас үүддэг эрсдэлүүдийн нэг нь бэлгийн хүчирхийлэл. Өдрөөс өдөрт далд, улам нууцлагдмал болж буй энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн охид, эмэгтэйчүүд, хөвгүүд насан туршийн хохирогч болж үлддэг.Холбогдох байгууллагуудаас гаргасан судалгаа ирээдүй хойчоо хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэхийг насанд хүрэгчдид бидэнд сануулсаар байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

МЭХ-ны СБД дэх салбар нь дүүргийн алслагдсан хороодын, эрсдэлт нөхцөл дэх хүүхэд залуус, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдыг дэмжих, бүлгийн болон хөгжлийн үйлчилгээг мэргэжлийн арга зүй, тусгай хөтөлбөрийн дагуу үзүүлэх шаардлагад үндэслэн үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН