Нүүр хуудасМэдээХ.Нямбаатар: Торгуулиа төлөөгүй бол жолооны үнэмлэх нөхөж авах, сунгах, гадаад паспорт авах,...

Х.Нямбаатар: Торгуулиа төлөөгүй бол жолооны үнэмлэх нөхөж авах, сунгах, гадаад паспорт авах, төрийн албаны шалгалт өгөх эрхийг хязгаарлана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

  • Хотын дарга нэгдүгээр эгнээний камер ажилладаггүй тухай хэлсэн. Түүнийг би техникийн хувьд шалгаагүй. Камерын ашиглалтын зардал улсад байдаггүй. Арга буюу торгуулийн орлогын тодорхой хувийг камерын ашиглалтад зарцуулдаг. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс үйлчилж эхэлнэ. Хууль батлагдсанаар тухайн аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал торгуулийн орлогыг камер ашиглалтад зарцуулдаг журмыг оруулж байгаа. Ингэснээр зөрчлийг бүрэн хянах боломж бүрдэнэ гэж үзсэн. Гэхдээ торгуулиа төлөхгүй бол жолооны үнэмлэх нөхөж авах, сунгахыг хязгаарлана. Гадаад паспорт авах, төрийн албаны шалгалт өгөх эрхийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмын хүрээнд явж байгаа. Зарим хэсэг нь эрх зүйн зөрчил гаргаад торгууль шийтгэлээ төлдөг, зарим нь 20, 30 жилээр төлддөгүй байж болохгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН