Нүүр хуудасМэдээЦагаан-Овоо багийн малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад туслав

Цагаан-Овоо багийн малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад туслав

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дэмжихэд нутгийн захиргааны байгууллагатай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн ажилладаг.

Энэ хүрээнд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах буюу малчин өрхийн хороо бууцны өтөг бууц, элс шороо, хөрзөн түрэх, тэгшлэх, хусах, зөөх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Салбарын Захиргаа, Удирдлагын хэлтсээс Цагаан Овоо багийн нийгмийн ажилтантай хамтран малчин өрхийн судалгааг нэгтгэн гаргасан байна. Энэ дагуу нийт 38 малчин өрхийн хороо бууцны өтөг бууц, элс шороо, хөрзөн түрэх, тэгшлэх, хусах, зөөх ажлыг компаниас хийж өгөхөөр болжээ.

Энэ сарын 19-ний байдлаар малчин Ц.Сумъяа, О.Хандмаа, Ц.Мэндбаяр, А.Цэнгэнбаяр, Б.Мөнхбаяр нарын өвөлжөөний бууц татах, тэгшлэх ажлыг хийсэн бөгөөд айл өрхүүдэд туслах ажил үргэлжлэн хийгдэх юм.

гадаа гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН