-11.9 C
Ulaanbaatar
Дав, 18 10 сар 2021 09:23:34
Нүүр хуудасМэдээЦ.Сандуй нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа

Ц.Сандуй нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа

А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2019.09.26/09.00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч хойшиллоо. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх аравдугаар сарын 7-нд 10.00 цагт товлосон байна.

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарыг төрийн албыг зарж, 60 тэрбумыг босгох төлөвлөгөө зохиосон нь төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон онц ноцтой гэмт хэрэг гэж үзэн, яллагдагчаар татсан юм.

Ц.Сандуй “Ийм яриа болсон ч үүнийг албажуулсан зүйл байхгүй. Схемийг зохиосон Г.Доржзодов ямар ч хариуцлагад татагдаагүй. Татагдаж шүүгдэх ёстой хүний нэг” гэж тайлбарлаж буй. Мөн тэрбээр хэргийг шүүх хуралдаанд Г.Доржзодовыг гэрчээр дуудах ёстой гэсэн санал ч гаргаад байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН