Нүүр хуудасМэдээЭМЯ: 1279 халдварын тохиолдол, 10 нас баралт бүртгэгдлээ

ЭМЯ: 1279 халдварын тохиолдол, 10 нас баралт бүртгэгдлээ

Өнгөрсөн 24 цагт 1279 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 896 нь нийслэлд, 383 нь орон нутагт батлагдсан байна. Халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас барж, улсын хэмжээнд нас барсан хүний тоо 1704 болоод байна. Энэ өвчнөөр нас барсан иргэдийнхээ ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар 14939 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 40641 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 

Харин хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хувьд:

  • Хөнгөн- 6903
  • Хүндэвтэр- 5926
  • Хүнд- 1806
  • Маш хүнд- 304 байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН