Нүүр хуудасМэдээЭМЯ: +1306 хүн халдвар авч 5 хүн нас барлаа

ЭМЯ: +1306 хүн халдвар авч 5 хүн нас барлаа

Улсын хэмжээнд 4-р сарын 30-ны өдөр 13556 хүнд шинжилгээ хийхэд 1306 хүнээс коронавирус илэрлээ.

Эрүүл мэндийн салбарын гурван ажилтан халдвар авчээ.

Сүүлийн 24 цагт таван хүн ковид-19-ийн хүндрэлээр нас баржээ. 

Хөдөө орон нутагт 116 тохиолдол бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 1039 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 20681 боллоо. Үүнд, эмнэлгээс 311, гэрийн ажиглалтаас 728 хүн эдгэрлээ. 

Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 845693 хүн буюу төлөвлөсөн иргэдийн 40.9 хувийг дархлаажуултын эхний тунд хамруулжээ. Үүнээс 362926 иргэн коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН