Нүүр хуудасМэдээЭрээн хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарчээ

Эрээн хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарчээ

Монгол улстай хил залгаа Эрээн боомтод ковид-19 халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас мэдэгдэл гаргажээ.

Тус штабаас гаргасан мэдэгдэлд, 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр Ковид19 халдварын дөрвөн тохиолдол илэрч, хатуу хөл хорины дэглэм тогтоох шийдвэр гаргасан талаар дурджээ. 

Улмаар сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон байна. Түүнчлэн иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна. 

Мөн өнөөдөр өглөөний 07 цагаас эхлэн хотын нийт иргэдээс ПСР шинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх ажил явагдаж байгаа аж. 

Гэхдээ одоогоор Эрээн- Замын-Үүд  боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

ГХЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН