Нүүр хуудасМэдээЭрүүл мэндийн салбартай холбоотой гомдол саналыг салбарын сайд нь сонсож шийдвэрлэв

Эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол саналыг салбарын сайд нь сонсож шийдвэрлэв

2022 оны  дөрөвдүгээр сарын 4-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд 11-11 төвийн утсаар  эрүүл мэндийн салбартай холбоотой 326 санал, гомдол ирснээс 294-ийг нь шийдвэрлэж, 34-ийг нь холбогдох байгууллагуудад шилжүүлээд байна.

Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэр иргэдээс эм болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 25 санал хүсэлт утсаар ирж, 30 гаруй иргэдтэй сайд биечлэн  уулзлаа.

Цаашид ЭМЯ-ны зүгээс иргэдийг санал хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллах болно гэдгийг Эрүүл мэндийн сайд энэ үеэр онцлов.

Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн даваа гарагт 11-11 төвд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзаж байгаа билээ.
 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН