Нүүр хуудасВидеоЭХ ОРОНЧ ЭМЭГТЭЙ. . .

ЭХ ОРОНЧ ЭМЭГТЭЙ. . .

Хүний эрхийн хамгаалагч, тэмцэгч болох эхлэл нь 2001 оноос юм. Онги голынхон хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцаж, ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй жил иргэний нийгмийн байгууллагад ажиллаж, хүний эрхийн төлөө дуугарч яваа. “Хил хязгааргүй алхам” ТББ-аа 2006 онд байгуулж уул уурхайн үйл ажиллагаа байгальд үзүүлж байгаа нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлт нь эргээд хүний эрхэд дам болон шууд нөлөөлж байгаа асуудлыг хурцаар хөндөж эхэлсэн. Уул уурхай тойрсон олон асуудал хүний эрхийн зөрчлөөр илэрсээр байгаа учир хариуцлагатай болгох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сургалт мэдээлэл, мониторинг, бодлогын нөлөөллийн ажлуудыг хийсээр 16 жил болжээ. БАГШ хүн ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧ болсон түүх ийм байна.

Хүний эрхийн асуудал ийм ноцтой хэмжээнд хүрч Монгол ахуй соёл, нүүдэлчин ард түмэн буянт малтайгаа хамт уурхайн шороонд булшлагдаж үлдэх эмгэнэлт дүр төрхийг бодитоор харж үүний төлөө дуугарч тэмцсэн тэмцэгч нь Баярсайхан хэмээх энэ эгэл жирийн эмэгтэй.

Монголын өнөөгийн дүр зураг, малчдын ахуй уурхайн шороонд дарагдсан саарал амьдрал. Нутаг ус газар шороо, бэлчээр нүүдэлчин ахуй соёлоо өмгөөлөх гэсэн малчид. Тэднийг тэр буйдхан хөдөөд нь орхиогүй  үгийг нь сонсож өмнөөс нь дуугарсан тэмцэгч Баярсайхан  Монгол улсад уул уурхайн нөлөөллийн бүсэд байгаа иргэдэд “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ” хийх хэрэгтэй гэж үзсэн юм. Энэ бол манай улсын хувьд орхигдсон сэдэв, Оюутолгойгоос өөр уул уурхайн компани үнэлгээ хийж байгаа түүх байхгүй гэхэд хилсдэхгүй. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиндаа билэгдэл болсон ганцхан үг байдаг учир Засгийн газрын хийгээгүй ажлыг хийх гэж Н.Баярсайхан Оксфордын их сургуультай хамтран “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал”-ыг Монголын судлаачидтай хамт боловсруулаад байхад Засгийн газар батлахгүй 3 жил болж байна. Энэ бол Монголын ард түмний төлөө гэсэн сэтгэл дутсан төрийн байгаа дүр төрх юм. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгээгүйгээс Монголын малчид хэрхэн хохирч ирснийг ч тооцох аргагүй юм.

Уул уурхайн төсөл эдийн засагт томоохон өсөлтийг авчирдаг ч байгаль экологид зохих хэмжээний өөрчлөлтийг, унаган төрхөд нь сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Байгалийг муутгаж байж үйл ажиллагаа нь явдаг салбар гэвэл хилсдэхгүй.

Хүний эрхийн төлөө тэмцэгч, хүний эрхийн хамгаалагч Н.Баярсайхан цаг үе нөхцөл байдлаа мэдэрч үнэлж чаддаг, асуудал хаана юунд байгааг соргогоор хардаг хүний эрхийн нарийн мэдрэмжтэй тэмцэгч мөн гэдгийг иргэд олон нийт батална.

“Хил хязгааргүй алхам” ТББ, Н.Баярсайханы сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийсэн ажлуудыг товчлон хавсаргав.


АУДИО 1: З.ЦЭЛМЭГ ОҮИТБС-н Ажлын албаны харилцааны мэргэжилтэн
АУДИО 2: Ч.САРАНМАНДАХ Эрх зүйч / ОХИН/

Дэлхийн хөгжил хаашаа явж байна вэ, хүн төрөлхтний соёл ижилсэж байна, бас ялгарч байна. Соёлын онцлог ялгаатай байдлыг хамгаалах гэж НҮБ, ОУ-ын байгууллагууд нэгдэж байна. Ийм цаг үед нүүдлийн соёлтой Монголчуудын амьдралыг хэрхэн авч үлдэх, цаашид хэрхэх тухай хэн санаа зовж, хэн үгээ хэлж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН