Нүүр хуудасМэдээҮерийн түвшин 5-80см давжээ

Үерийн түвшин 5-80см давжээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ  сарын 13-ны байдлаар Орхон голын адаг, Улз голын нийт уртын дагууд, Туул гол Лүн сум, Балж гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Орхон, Идэр, Байдраг, Онги, Улз, Хэрлэн, Онон, Чонохарайх зэрэг голууд үерийн түвшин 5-80см давсан байдалтай байна.

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн  Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-50см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН