Нүүр хуудасМэдээҮндэсний үйлдвэрлэгч “ТОДИ” брэнд бяцхан үрсдээ 100 мянган живх бэлэглэж байна

Үндэсний үйлдвэрлэгч “ТОДИ” брэнд бяцхан үрсдээ 100 мянган живх бэлэглэж байна

“ТНГРИ” группийн “Тоди” брэнд сайн үйлсийн аянаа жил бүр зохион байгуулж 100 мянган живхийг нийгмийн хариуцлагын хүрээнд бяцхан үрсдээ бэлэглэдэг уламжлал тогтжээ. Энэ хугацаанд хүүхдийн төв сувилалд 7 жил, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэдэх нэг цэгийн үйлчилгээнд 3 жил, БЗД-ийн Хүүхэд хүчирхийллийн эсрэг төвд 3 дахь жилдээ, 21 аймаг 9 дүүргүүдэд тус тус хандивын аянаа хийжээ. 2020 онд өрхийн эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдтэй хамтран “ТОДИ” живхээ бэлэглэж байсан бол энэ жил өрхийн эмнэлгүүд, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээний хүчирхийллийн эсрэг төв гэх мэт газруудад 100 мянган живх хүргэгдэн бяцхан үрсдээ хүрсээр байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд түүхий эд, ачаа тээврийн үнэ 3 удаагийн огцом үнийн өсөлтттэй тулгарсан. Харин эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед “Тоди” брэндийн хувьд живхнийхээ үнийг нэмэлгүй өдийг хүргэж байгаа бөгөөд хойшдоо ч илүү хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ илэрхийлээд байна.

Мөн бусад үндэсний үйлдвэрлэгчдээ сайн үйлсийн аянд нэгдэж, хүнд цаг үеийг хамтдаа даван туулахыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН