Нүүр хуудасМэдээӨмнөд хойд хилийн хооронд гүйсэн хилчин бүсгүйд урамшуулал олгожээ

Өмнөд хойд хилийн хооронд гүйсэн хилчин бүсгүйд урамшуулал олгожээ

Эх орны торгон хил өмнөд бүс буюу Замын-Үүдээс хойд бүс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн 756 дугаар тэмдэг хүртэл амжилттай гүйсэн Замын-Үүдийн Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамыг олон нийт таних болсон. Хилчин бүсгүй улсын өмнөд хил 815 дугаар тэмдгээс нийт 48 хоног 1017 км замыг туулсан байна. Харин өнөөдөр Дорноговь аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Түүний тэвчээр хатуужил зоригийг үнэлэн нутгийн удирдлагын зүгээс өргөмжлөл гурван сая төгрөгөөр шагнасан бол, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг өргөмжлөл нэг сая төгрөг гардуулжээ.

Т.Рэнцэнбадам: “Энэ гүйлтээр Монгол эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, зориг тэмүүлэл бүхнийг  харуулахыг зорьсон. Эмэгтэй хүнд маш их хүч чадал оршдог. Тэсвэр тэвчээр гарган юуг ч хийж бүтээж чадах  мянга мянган эмэгтэйчүүд олон байгаа” гэдгийг онцлон хэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН