Нүүр хуудасМэдээ“Өртөө”бүтээл 2021 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр шалгарлаа

“Өртөө”бүтээл 2021 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр шалгарлаа

Монголын уран зургийн галерей “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын алтан сандшалгаруулан авах журам”-ын дагуу энэ удаа ээлжит шалгаруулалтаа явуулж “Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл -2021” -ээр зураач, барималч Б.Орхонтуулын “Өртөө” бүтээл шалгаруулжээ. Шилдэг бүтээлийн шалгаруулалтад  83 уран бүтээлчийн 100 гаруй бүтээлийг хэлэлцэн шалгаруулж, шилдэг бүтээлийг нийт 10 сая төгрөгөөр худалдан авсан байна. Б.Орхонтуулын “Өртөө” бүтээл нь нүүдэлчдийн зан үйлээр нас барсан хүнийг оршуулахдаа эсгийнд ороожтавьдаг. Энэ хэлбэрээр хүний нас барах хийгээд төрөх үйл явцыг харуулсан бүтээл ажээ.

Энэ жилийн хувьд 83 гаруй уран бүтээлчийн 100 гаруй уран бүтээл ирсэн. Эхний шатанд 10 бүтээл үзэсгэлэнгийн шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар хасагдаж, 2 дугаар шатны шалгаруулалтад өнөөдөр та бүхний өмнө тавьсан эдгээр бүтээлүүд 100 гаруй бүтээлүүд 7 хоногийн хугацаанд үзэгчиддээ танилцуулагдаж байна. Бид 2 жилийн хугацаанд цар тахлаас болж нэлээд олон уран бүтээлийн ажлуудаа хойшлууллаа.Манай уран бүтээлчид зүгээр суулгүй цаг үетэйгээ холбоотой бүтээлүүдийг олноор ирүүлсэн байна. Сийлбэрийн бүтээлүүд онц сонирхолтой байдлаар ирсэн байна. Мөн баримлууд бас их асуудлыг хөндсөн, нарийн ур хийц шаардсан баримлууд олноор ирсэн байна.

 “Мөнх тэнгэрийн элч” гээд энэ бүтээл надад маш их таалагдсан.Шатаар дээш гарч ирэхэд нүдэнд хамгийн түрүү нь нүдэнд туссан. Бөгжний эзэн, хобитуудын ертөнцөд байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Анхмодон дотор явж байгаа хүн шиг харагдаж байсан. Дахиад сайн харсан чинь хүн биш үлгэрийн амьтан шиг санагдсан. Хүнийх тал царай нь буга эсвэл чоно юм шиг. Мөнх тэнгэрийн элчямар ч амьтны дүрд хувирах чадвартай юм байна гэж ойлгосон. Би өмнө нь үзэсгэлэн бараг үзэж байгаагүй. Энэ миний үзсэн 2 дах үзэсгэлэн болж байна. Шилдэг бүтээлийн үзэсгэлэн үзэх нь арай өөр юм байна. Хэрэв стрестэж байвал үзэсгэлэн үзэх нь их хэрэгтэй юм байна. Ард нь тавьсан хөгжим хүнийг тайвшруулахаар юм.

 “Өртөө” бүтээл бол манай нүүдэлчдийн нас барсан хүнээ оршуулах зан үйлийг харуулсан хэлбэр. Бид эсгийнд ороож оршуулдаг.Хөл хэсгийг нь эсгийнд ороосон.Бид хүн нас бараад дахин төрдөг бол хаагуур яваад,хаана очиж оюун санаагаа цэвэрлүүлээд эргэж төрдөг гэдгийг би мэдэхгүй учраас биеийн дунд хэсгийг хоосон орон зайгаар илэрхийлсэн.Толгой хэсгийг нь эргээд хүүхэд төрж байгаагаар илэрхийлсэн. Төрж байгаа хүүхдийг сахин хамгаалж байгаа бурхан шиг харагдах шонхор шувуу 2 чихээ соотойлгоод сууж байгаа. Аливаа араатан амьтан хамгийн сонор сэрэмжтэй үедээ чихээ хөдөлгөдөг. Амьтны чих хөдөлж байхад асар өндөр түвшинд сонор сэрэмжтэй байж, шинэ хүн мэндэлж байхад хамгаалж байгаа гэсэн үг. Мөн могойг шувуу савраараа базсан байгаа. Энэ нь аливаа ад чөтгөрөөс хүүхдийг хамгаалж байгаа гэсэн санаа. Хүүхдийн дүрийн ар талд нэгэн хийсвэр дүр хийж өгсөн. Энэ нь хүн эхээс төрөхдөө өөрийн гэсэн хувь тавилантайгаа төрдөг гэж гэсэн өвөг дээдэс маань ярьдаг. Ер нь сэтгэлгээний талын сюрреалист бүтээл гэж хэлж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН