Нүүр хуудасМэдээАвто тээврийн үндэсний төвийн албан тушаалтан удаа дараа хахууль авсан хэргийг илрүүлжээ

Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтан удаа дараа хахууль авсан хэргийг илрүүлжээ

Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-г бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна. 

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа 4 газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан 3 удаагийн үйлдлээр хахууль авсан, мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд 7 удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН