Нүүр хуудасМэдээАжлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага...

Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага хүргүүлнэ

09.30 цагт Санхүүгийн зохицуулах хороонд тус хорооны дарга С.Даваасүрэн мэдэгдэл хийнэ. Утас: 80881000

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгт “Газком компани болон Японы “Риннай”, “Кусакава Когёо” компанийн удирдлагууд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн“Хийн шийдэл” төслөө танилцуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Монголын эмэгтэйчүүдийн сангаас ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлэх талаар мэдээлнэ.

12.00 цагт “Урангүй Монгол” хөдөлгөөнөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт Их танхимд “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” нэгдсэн хуралдаан эхэлнэ.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын  хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН