Нүүр хуудасМэдээАИ-92 бензин 20 хоногийн нөөцтэй байна

АИ-92 бензин 20 хоногийн нөөцтэй байна

Сүүлийн өдрүүдэд шатахуун түгээх газрууд АИ-92 бензин дууссан гэж хязгаарлалттай олгож байна.

Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газраас: “Өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний 20 хоногийн нөөцтэй байгаа учраас хомсдол үүсэхгүй. Үнэ ч нэмэгдэхгүй. Иргэд их хэмжээгээр нөөцлөх, дараалал үүсгэх шаардлагагүй. Улсын хэмжээнд сард багадаа 30,000 тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Харин энэ сард 30,000 тоннд хүрэхгүй АИ-92 нийлүүлж магадгүй талаар ОХУ-аас мэдэгдсэн. Тиймээс урд хөршөөс авдаг бензиний хэмжээгээ өсгөхөөр ажиллаж байна” гэв.

Тиймээс иргэдийг худал мэдээлэлд автаж зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг санууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН