Нүүр хуудасМэдээАлбан паспорттай Монгол улсын хоёр иргэн сэжигтэй ачаа тээвэрлэж яваад саатуулагджээ

Албан паспорттай Монгол улсын хоёр иргэн сэжигтэй ачаа тээвэрлэж яваад саатуулагджээ

Төрийн албаны нэр хүндийг олон улсад унагаж байгаа албан тушаалтнуудтай хатуу тэмцэнэ гэж Гадаад харилцааны яамнаас хатуу сануулсан боловч дахин хоёр иргэн хэрэгт холбогджээ. Тодруулвал  Орос, Латвийн хил дээр 10 дугаар сарын 28-ны 17 цаг орчимд албан паспорттай Монгол Улсын иргэн Ганболдын Бадрах, Цолмонгийн Энхболд нар их хэмжээний ачаа тээвэрлэж яваад Латвийн хилийн Шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудад саатуулагдсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус хоёр иргэн их хэмжээний тээшийг D012039, D012046 дугаартай хоёр Peugeol Bohxer автомашинд хуваан хийсэн байжээ. Монгол Улсын дипломат шуудангийн зар наасан автомашинууд Варшав дахь манай Элчин сайдын яамны машинууд байсан аж.

Тээшинд ямар төрлийн зүйл байсан гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Латвийн тал нарийвчилсан үзлэгийг хийж байгаа ажээ. Сэжигтэй тээш тээвэрлэж явсан албан паспорттай, дипломат машинтай хоёр иргэнийг хил дээр саатуулсан гэдгээ Латвийн тал энэ өдрийн орой Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгджээ. Саатуулагдсан Цолмонгийн Энхболд гэгч нь 2013-2016 онд БН Казахстан улсын Алмата хот дахь элчин сайдын яаманд дипломатаар 2016 оноос ТЕГ-т ажиллаж байсан нэгэн юм байна. Шалгах ажил үргэлжилж байгаа ба саяхан Германы талд хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан Турк дэх дипломат ажилтан Б.Баттүшиг нь мөн л ТЕГ-т ажилладаг байсан нэгэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН