Нүүр хуудасМэдээАмралтын өдрүүдэд 11 хүүхэд зам тээврийн осолд өртөж бэртгэж гэмтлээ

Амралтын өдрүүдэд 11 хүүхэд зам тээврийн осолд өртөж бэртгэж гэмтлээ

2022.04.30, 05.01-ний  өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 568 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, 7 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4хүний амь нас хохирсон байна. 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж,8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 3хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж,  2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж, 11 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 8 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 3 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны хувьд 1 нас 4 сартайгаас 15 хүртэлх  насныхан байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг боловч эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлын улмаас энэ амралтын өдрүүдэд 5 хүүхэд явган зорчигч хэлбэрээр,

Мөн суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1.4 настайгаас 14 хүртэлх насны 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Тээврийн хэрэгслийн хурдыг хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км байхаар зааж өгсөн боловч жолоочийн хариуцлагагүй байдлын улмаас 2 хүүхэд осолд өртөж гэмтсэн байна. Иймд:

            Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлынбүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН