Нүүр хуудасМэдээАНУ-д ял эдэлж буй ОХУ-ын иргэнийг нутагт нь шилжүүлэхээс татгалзжээ

АНУ-д ял эдэлж буй ОХУ-ын иргэнийг нутагт нь шилжүүлэхээс татгалзжээ


АНУ-д хар тамхины хэргээс болж хорих ял эдэлж буй ОХУ-ын иргэн Константин Ярошенкогог ОХУ-д шилжүүлэхээс татгалзжээ. Энэ талаар түүний эхнэр Виктория РИА Новости сайтад мэдээлсэн байна.

Тэрбээр “аравдугаар сарын 24-ны орой бид татгалзсан хариу авсан. Уг нь тус шийдвэр гарах хугацаа арван нэгдүгээр сарын 7-ны өдөр байсан. Харин одоо дахиад хоёр жил хүлээхээр боллоо” хэмээн ярьжээ.

Виктория Ярошенко нөхөртэйгөө утсаар холбогдож, ярилцсан байна. Тэрбээр цааш үргэлжлүүлэн “Бид татгалзан хариу авна гэж бодоогүй, учир нь уг хүсэлт хуулийн дагуу байсан. Үүнээс болоод Константин урд өмнө байгаагүйгээрээ их сэтгэлийн дарамтад орсон. Тэр тусмаа Мария Бутиныг буцаан авчирсан үйл явдал саяхан болсон байтал бидэнд ийм хариу өглөө. Үүнээс болоод хэд дахин илүү дарамт авч байна” гэжээ.

Түүнчлэн Ярошенкогийн үе мөчний өвчин хүндэрч, сэтгэл зүйн их дарамтаас болж алхаж ч чадахгүй байгаа гэнэ.

Ярошенко нь нисгэгч мэргэжилтэй, 2011 онд их хэмжээний хар тамхи АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхээр завдсан хэргээр жирийн дэглэмд 20 жил хоригдох ялаар шийтгүүлсэн юм.

Харин Мария Бутина гэх эмэгтэй аравдугаар сарын 24-ны өдөр суллагдаж эх орондоо ирсэн бөгөөд гадаадын агентлагаар дамжуулан хууль бусаар ажиллахаар завдсан” гэх үндэслэлээр АНУ-ын шоронд 18 сарын турш хоригдсон юм.

Тэрбээр өөрийн буруугаа хүлээсэн бөгөөд хэрэв буруугаа хүлээгээгүй бол илүү олон жилийн хорих ял авах магадлалтай байсан аж.

Эх сурвалж: РИА Новости

БЭЛТГЭСЭН ; Г.ЦЭНД- АЮУШ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН