Нүүр хуудасМэдээБНАСАУ-д ирэх сараас амны хаалт зүүхийг шаардана

БНАСАУ-д ирэх сараас амны хаалт зүүхийг шаардана

ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-д намар, өвлийн улиралд коронавирусний халдвар болон томуу дэгдэх эрсдэлийг харгалзан ирэх 10 дугаар сараас бүх иргэнд амны хаалт зүүх шаардлага тавихаар болжээ.

Эрх баригч намын “Rodong Sinmun” сонинд мягмар гарагт гарсан нийтлэлд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг ард иргэдэд уриалаад, намрын улиралд өдөр, шөнийн температурын ялгаа ихсэж байгаа нь иргэдийг амьсгалын замын халдварт өвчинд өртөмтгий болгож байгааг онцолсон байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад мэргэжилтнүүд томуу, коронавирус нэгэн зэрэг тархаж болзошгүйд санаа зовниж байгааг уламжилжээ. БНАСАУ коронавирусийг ялсан талаараа өнгөрсөн сард мэдэгдсэн бөгөөд амны хаалт зүүх журмыг зарчмын хувьд цуцална гэж мэдээлж байсан юм.

Энэ сарын эхээр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун коронавирусний вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлэх төлөвлөгөөний талаар зарласан нь олон нийтийн дургүйцлийг тогтоон барихыг зорьсон бололтой байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН