Нүүр хуудасМэдээБОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг...

БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөв

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Тус яамны үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түр хариуцна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН