Нүүр хуудасМэдээБоршоо-Хандгайт боомт ирэх сарын 4-7ны өдрүүдэд ажиллахгүй

Боршоо-Хандгайт боомт ирэх сарын 4-7ны өдрүүдэд ажиллахгүй

ОХУ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ сарын 30-аас ирэх сарын 7-ыг хүртэл амралтын өдөр болгожээ. Гэхдээ хилийн боомтуудын үйл ажиллаанд нөлөөлөхгүй гэдгийг албаныхан мэдэгдсэн байна. Энэ хугацаанд тус улсад хээгчилсэн хөл хорио тогтоож, үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлах юм байна.

Харин ОХУ-д Үндэсний эв нэгдлийн баяр тохиож буйтай холбогдуулан “Боршоо-Хандгaйт” боомт ирэх сарын 4-7-нд ажиллахгүй болохыг Оросын тала мэдэгджээ.

Одоогоор Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр нэвтэрч байгаа бол ачаа тээврийн хөдөлгөөн ч хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Энэ сарын 26-нд гэхэд Алтанбулаг, Цагааннуур, Боршоо боомтоор 140 тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН