Нүүр хуудасМэдээБХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН АХМАДЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН АХМАДЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжлийн салбарын буурал түүхийг босголцож, шинэ залуу үеийнхээ үлгэр жишээ, хүндлэл нь болсон Барилгын салбарын нийт ахмадууд та бүхэндээ Олон Улсын ахмадын баярын мэндийг хүргэе. Улс эх орны түүхэн цаг үеүдийн зорилт, бүтээн байгуулалтад үе үеийн ахмад барилгачдын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм. Улс орны өнгө төрх, хөгжил цэцэглэлтийг баригдсан барилга байгууламжаар шинждэг билээ. Энэхүү хөгжил цэцэглэлтийг та бүхэнгүйгээр төсөөлөх аргагүй. Та бүхний алдар гавъяа хэзээ ч мартагдахааргүй үнэ цэнэтэй хэвээр байх болно.

Бүх ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН