Нүүр хуудасМэдээБүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчээс Ж.Оюунтунгалаг нарын 7 шүүгчийн бүрэн эрхийг...

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчээс Ж.Оюунтунгалаг нарын 7 шүүгчийн бүрэн эрхийг сэргээхээр болжээ

… Салхитын ордын авлигалын хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг өнгөрсөн 6 сарын 26-д Ерөнхийлөгчийн зарлигаар түдгэлзүүлсэн. АТГ -аас мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст эдгээрээс 6 шүүгч нь Салхитын ордоос авлигал авсан болох нь тогтоогдсон гэж үзээд прокуророос шүүхэд шилжүүлсэн. Бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг авлига аваагүй гэж мэдэгдэж, хэвлэлийн хурал зарлан, өөрийгөө шалгаж өгөхийг хүссэн бичгээ холбогдох газруудад хүргүүлж буйгаа мэдэгдээд байсан. Салхитын мөнгөний ордын хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэхдээ Хятад иргэдээс Ш.Мөнгөншагай нараар дамжуулан авлигал авсан гэж үзсэн. Уг хэргийг БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энхжаргал Ш.Мөнгөншагайн талд хэргийг шийдсэн бол Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэж дахин анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гаргасан байдаг. Харин Улсын дээд шүүх уг хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүйд тооцсон билээ.

Бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчээс зарим нь Салхитын ордоос өөр хэргийг шийдвэрлэхдээ авлигал авсан хэрэгт шалгагдаж байна.
АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст нэр бүхий 7 шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, ажилд нь буцаан томилох Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
Энэ 7 шүүгч бол
1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг
2. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр
3. Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа
4. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа
5. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг
6.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах
7. БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энхжаргал
нарын бүрэн эрхийг сэргээж энэ 7 хоногт ажилдаа орох болжээ.
Харин Салхитын ордын авлигад холбогдсон 6 шүүгчийн хэргийг удахгүй Хан -Уул дүүргийн шүүхээр хэлэлцэх юм

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН