Нүүр хуудасМэдээ"Гамшигт тэсвэртэй орон нутаг' төслийн хэрэгжилттэй танилцав

“Гамшигт тэсвэртэй орон нутаг’ төслийн хэрэгжилттэй танилцав

 Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Европын Холбооны хамтын ажиллагаа хариуцсан захирал Сесиль Пичон, Олон Улсын Хөрөнгө бүрдүүлэлт, хэрэгжилтийн захирал Карлос Пьедрасанта, Грант хөрөнгө бүрдүүлэлт, менежментийн захирал Г.Энхзул болон албаны бусад хүмүүс Дундговь аймагт ажиллав.

Тэднийг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн ажилтан Д.Мөнхбадрах нар хүлээн авч уулзжээ. Уулзалтаар “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцож, цаашид төслийг үргэлжлүүлэх талаар ярилцсан аж.

Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр уулзалтын үеэр Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын хамтын ажиллагаагаар өнгөрсөн хугацаанд орон нутгийн иргэд, байгууллагууд ялангуяа хүүхэд рүү чиглэсэн оновчтой ажлуудыг төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлж, цаашид бусад чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас иргэдийн амьжиргаа, даван туулах чадавхыг бэхжүүлэх замаар орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийг эрсдэлийн үе шаттайгаар бууруулах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг тус аймагт 2020 оны есдүгээр сарын 15-наас 24 сарын хугацаанд Дэрэн, Гурвансайхан, Сайнцагаан суманд хэрэгжүүлжээ.

Айлчлалын үеэр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хэрэгжилттэй танилцаж, төслийн санхүүжилтээр Дэрэн суманд гаргасан инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг орон нутагт хүлээлгэн өгчээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН