Нүүр хуудасМэдээГовь-Алтай аймагт 'Хавдаргүй монгол эмэгтэй' төсөлд есөн сумын 2901 эмэгтэй хамрагджээ

Говь-Алтай аймагт ‘Хавдаргүй монгол эмэгтэй’ төсөлд есөн сумын 2901 эмэгтэй хамрагджээ

“Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн баг есөн суманд ажиллаж 2901 эмэгтэйд үзлэг оношилгоо хийжээ.

“Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл есдүгээр сарын 8-наас эхлэн Говь-Алтай аймгийн бүх суманд хэрэгжиж байгаа билээ. Одоогоор тус аймгийн 9 суманд 2901 эмэгтэйд үзлэг, оношлогоо хийж үйлчилжээ. Энэхүү төслийн хүрээнд зөвхөн эмэгтэйчүүдиййн үзлэг, оношлогоо бус лекц, сургалтууд соён гэгээрлийн ажлууд давхар хийж 3600 гаруй хүнд хүрсэн тухай МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл танилцуулав. Есдүгээр сарын 20-ноос Говь-Алтай аймгийн төв Алтай хотод таван өдрийн турш үзлэг, оношилгоо үргэлжлэх бөгөөд 25-наас хойд бүсийн найман сумд ажиллах аж.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын дэмжлэгээр хэрэгжиж буй юм. Төслийн хүрээнд “Явуулын эмнэлэг” буюу “Mobile clinic” эмнэлэг умайн хүзүүний хорт хавдрын эрт үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн боловсрол олгож байгаа юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН