Нүүр хуудасБусадГовь-Алтай аймаг махаа ченжээр дамжуулалгүй Улаанбаатарын хэрэглэгчдэд хүргэнэ

Говь-Алтай аймаг махаа ченжээр дамжуулалгүй Улаанбаатарын хэрэглэгчдэд хүргэнэ

Говь-Алтай аймгаас зохион байгуулагдаж байсан “Хүргэлт” арга хэмжээ гурав жилдээ болох гэж байна.

Ингэснээр малчид махаа ченжээр дамжуулалгүй Улаанбаатарын хэрэглэгчдэд хүргэх аж. Тус аймгийнхан Барс-2 худалдааны төвд малын мах борлуулах лангууг сум тус бүрээр түрээслэхээр болжээ.

Идэш бэлтгэх үеэр буюу арванхоёрдугаар сарын 1-нээс тус худалдааны төвд Алтай нутгийн махны амталгаат худалдааг зохион байгуулах юм байна.

Түүнчлэн малчдын хоршоо, үйлдвэрүүд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан амьд малыг дуудлага худалдаанд оролцож худалдах, худалдан авах боломж бүрдснийг ХХААХҮЯ мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН