Нүүр хуудасМэдээУИХ: Говь-Алтай, Төв, Өмнөговь, Завхан, Баян-Өлгий, Булган аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах...

УИХ: Говь-Алтай, Төв, Өмнөговь, Завхан, Баян-Өлгий, Булган аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, саналыг авав

1991-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн дундажаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон бөгөөд ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Цөөн гишүүнтэй парламентуудын хувьд хууль тогтоомж цөөн гишүүний саналаар батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах зэрэг эрсдэл үүсдэг. Парламентын засаглалтай олон улсад парламент нь дунджаар 150-аас доошгүй гишүүнтэй байдаг нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад үр нөлөөтэй байна. Тиймээс иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд тусгасан юм. Улсын Их Хурал төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу гишүүд тойрогтоо ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН