Нүүр хуудасМэдээГ.Сарангэрэл их хэмжээний "мөс" биедээ нуун хилээр оруулах гэж байгаад баригджээ

Г.Сарангэрэл их хэмжээний “мөс” биедээ нуун хилээр оруулах гэж байгаад баригджээ

Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан, мөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан Г.Сарангэрэл Улсын хилээр хар тамхи биедээ нуун оруулж ирэх гэж байгаад ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад үйлдэл дээрээ баригджээ.

Хэргийг тодруулвал: Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас сүүлийн нэг сарын хугацаанд улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэн нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг хэд хэдэн бүлэг этгээдийг илрүүлэн баривчилж, холбогдох шалгалтыг хийж байна.

Тэдгээрээс хамгийн ноцтойг нь дурдвал энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн С, А, Э, А нар нь бүлэглэн БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23-р зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарыг оролцуулан улсын нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагт дотуур үзлэг хийхэд иргэн С-ийн бэлэг эрхтэн дотроос их хэмжээний мөс гэх нэршилтэй мансууруулах бодис гарч ирсэн байна. Эд мөрийн баримтаар уг хар тамхийг хураан авч холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлээд буй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН