Нүүр хуудасМэдээДаргалагч шүүгч шүүх хуралдаанаас татгалзсан тул Н.Түвшинбаярын хуралдаан дахин хойшлов

Даргалагч шүүгч шүүх хуралдаанаас татгалзсан тул Н.Түвшинбаярын хуралдаан дахин хойшлов

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.

Даргалагч шүүгч шүүх хуралдаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан тул Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг дахин товлох бөгөөд шүүх бүрэлдэхүүнийг шинээр томилох аж.

Тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг “Цахим сүлжээ болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шүүгчийн одоо ажиллаж буй болон урьд хашиж байсан албан тушаалтай холбогдуулан нөлөөлөх оролдлогыг удаа дараа гаргасан. Иймд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргэсэн. Зөвлөлөөс шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэн цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлээд байгаа. Гэхдээ Н.Түвшинбаярын талаас нөлөөлөх оролдлого хийсэн гэдэг ташаа мэдээлэл” гэлээ.

Өнөөдрийн шүүх хуралдаанд 10 гэрч оролцох байснаас ес нь иржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН