Нүүр хуудасМэдээДарханы замыг барьж байгаа Хятад компаниас авлига авсан гэж Х.Оргил-Эрдэнийг саатуулаад байна

Дарханы замыг барьж байгаа Хятад компаниас авлига авсан гэж Х.Оргил-Эрдэнийг саатуулаад байна

Улсын хэмжээнд там болсон, жолооч зорчигчдод халтай замыг нэрлэе гэвэл Дарханы замыг хэлэх хүн цөөнгүй байх. Олон арван осол аваарь гарч, олон хүний амь насыг авч одсон энэ зам одоо ч засварын ажилтай, олон хүний уур бухимдлыг төрүүлсэн хэвээр байгаа. Учир нь өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад орох ёстой байсан энэ зам өнөөдрийг хүртэл гүйцэтгэл дутуу хэвээр, сонгогдсон Хятад компаниуд нь хугацаандаа ажлаа хийж амжаагүй байгаа юм. Тэгвэл Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай мэдээлэл байна. Х.Оргил-Эрдэнэ нь дээрх албан тушаалд 2018 онд томилогдоод 1,7 жил болж байгаа юм байна. 

Авлигатай тэмцэх газраас өгч буй мэдээллээр “О гэх иргэнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 48 цагийн хугацаатай саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Одоогоор хэчнээн хэмжээний мөнгө хахуульд авсныг хэлэх боломжгүй” гэж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар БНХАУ-ын “Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж” компанийн Хятад дарга нь Х.Оргил-Эрдэнэд бэлнээр 20 мянган юань өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Түүнд авлига өгсөн Хятад иргэнийг ч цуг саатуулжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН