Нүүр хуудасМэдээДОРНОГОВЬ: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа боллоо

ДОРНОГОВЬ: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа боллоо

Говь нутгийн тариаланчид, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон түмэнд хүргэдэг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 19 дэх жилдээ боллоо.

Аймгийн ЗДТГ, ХХААГ-аас зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд 14 сумын 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, төрийн 16 байгууллага, үүрэн холбооны хоёр, банк, санхүүгийн гурван байгууллага тус тус оролцож бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ сурталчлан хүргэв.

Мөн “Шилмэл мал”-ын үзэсгэлэн болсноос гадна иргэд, хөдөлмөрчдөд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэг дороос хүргэх, мэдээ мэдээллээр хангах зорилготой төрийн зарим байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо. 

Цаг агаарын таагүй үзэгдлүүд, хур бороо багатай жилүүд олширч байгаа тул мал сүргийн таваарлаг чанарыг сайжруулах, өндөр ашиг шимт малын тоо толгойг өсгөх бодлогыг орон нутгаас баримталж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаанд 10 сумын 50 гаруй малчин 98 толгой өндөр ашиг шимт малтай оролцсон нь онцлог байв.

Энэ жил аймгийн хэмжээнд 210 гаруй тариаланч нийт 136 га талбайд тариалалт хийж, 570 гаруй тонн ургац хураан авахаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 50,9 тн төмс, 224,5 тн хүнсний ногоо хураан авч, ургац хураалт 48.2 хувьтай үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН