Нүүр хуудасМэдээДундговь аймагт эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдлаа

Дундговь аймагт эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдлаа

Дундговь аймагт эрүүл мэндийг дэмжих төв байгуулж ашиглалтад хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийг дэмжих төвийг улсын төсвийн 1,5  тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар байгуулж байгаагаас 1,2 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж суурилуулахад зориулжээ. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээг хийх, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог орон нутагтаа хийж иргэдэд чирэгдэл багатай эмнэлгийн тусламж үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Эрүүл мэндийг дэмжих төв амбулторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг шинжилгээг хийх бэлтгэл ажлыг хангажээ.  Дундговь аймгийн хэмжээнд энэ жил 18 дээш насны 30790 иргэн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт орохоор товлогдсон байна.   

Тайлбар байхгүй.

Говийн бүсийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай дутагдалтай байгаа тоног төхөөрөмжөөр хангах асуудал тавигдаж байгаа. Тиймээс 2022 оны төсөвт эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад зориулсан төсвийг суулгахад анхаарсан. Цаашлаад сумдын эрүүл мэндийн төвүүдийн барилга барих зэрэг шаардлагатай бүтээн байгуулалтын ажлыг шат дараатайгаар хийнэ гэдгээ УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг онцолж байлаа.

Тайлбар байхгүй.
Тайлбар байхгүй.
Тайлбар байхгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН