Нүүр хуудасМэдээДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица: Ковид-19 вирусийг бүр мөсөн устгах боломжгүй

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица: Ковид-19 вирусийг бүр мөсөн устгах боломжгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ.

Энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “ДЭМБ энэ сарын дотор дэлхийн бүх улсын хүн амын дор хаяж 10 хувийг вакцинжуулалтад хамруулах зорилтыг тавин ажиллаж байна.

Монгол Улсын хувьд нийт хүн амынхаа 65 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулсан. Мөн дархлаа сэргээх нэмэлт тунгийн вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлж байна. Гэхдээ шинэ хувилбаруудын тархалтыг таслан зогсооход дан ганц вакцин хангалтгүй. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Түүнчлэн амны хаалтаа зүүж, ариун цэвэр сахиж, олон хүн цугласан газраар явахгүй байх нь цар тахлыг таслан зогсооход чухал ач холбогдолтой. 

Цар тахал эхэлснээс хойш дэлхийн улс орнууд аажмаар шинэ амьдралын хэв маягт шилжиж байна.  

Ковид19 вирусийг бүр мөсөн устгах боломжгүй байгаа ч цар тахлаас болж үүсэж буй эндэгдэл, хүндрэлийг таслан зогсоож болно.

Юуны өмнө хүний амь насыг аварч, цар тахлын хурцадмал үеийн даван туулахад анхаарч ажиллаж байна гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН