Нүүр хуудасМэдээД.Анхбаяр дэлхийн пауэрлифтингийн аварга болжээ

Д.Анхбаяр дэлхийн пауэрлифтингийн аварга болжээ

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ үргэлжилж байна. 48 орны баг тамирчин оролцож буй тэмцээнд манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа. Баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч Д.Баттулга удирдаж байгаа юм. ДАШТ-ий эрэгтэйчүүдийн М1 ангиллын +120 кг-д Д.Анхбаяр түрүүлж, дэлхийн аварга боллоо. Олимпын мөнгөн медальт тэрбээр 217.5 кг-д шахан, алтан медалийн болзол хангажээ. Д.Анхбаяр нь Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин агсны хүү юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН