Нүүр хуудасМэдээЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар бараалхав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж баяр хүргэн, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх дараа нь жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр Төрийн хүндэт харуул жагсаж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал эгшиглэв гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН