Нүүр хуудасМэдээЕрөнхий сайд Л.Оюун-эрдэнэ: Хичээл, сургалтыг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг...

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ: Хичээл, сургалтыг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг эхчүүд бидэнд ирлээ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 84-р сургууль дээр элсэлтийн ерөнхий шалгалтын  үйл явцтай танилцлаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил нийт 40420 шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд байгуулна. Өнөөдөр хуваарийн дагуу Монгол Улсын түүх, англи хэлний хичээлийн шалгалт боллоо. Энэ жил цар тахалтай холбогдуулан шалгалт зохион байгуулах байрыг нэмэгдүүлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа нийт төгсөгчдөд амжилт хүслээ. Мөн цар тахлын эрсдэлтэй үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Хоёр жил тасалдсан танхимын хичээлийг эрсдэлтэй ч гэсэн эхлүүлэхгүй бол хүүхдүүдэд нөхөж боломгүй боловсролын хоцрогдол үүсэхээр байна. Багш, сурагчдын вакцинд хамрагдалт өндөр хувьтай байгаа нь хичээл, сургалтыг эхлүүлэхэд түлхэц боллоо. Сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг эхчүүд бидэнд ирж байна. Хамтдаа хичээцгээе” хэмээн уриалсан юм.
Цар тахлын энэ үед элсэлтийн ерөнхий шалгалтад хүүхдүүд саадгүй оролцох боломжийг бүх талаар бүрдүүлж байна. Шалгалтын байруудад тусгаарлах танхим бэлдсэнээс гадна эдгээр өдрүүдэд шалгуулагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна. Мөн халдвар илрээд эмчилгээнд байгаа хүүхдүүдээс ирэх есдүгээр сарын 2-5-нд шалгалт авахаар зохион байгуулжээ.
2019 оноос хойш шалгалтын дүн оноо, явцыг шилэн технологи ашиглан шууд үзүүлж, мэдээлдэг болжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН