Нүүр хуудасМэдээЕсдүгээр сарын 15-наас халаалт өгнө

Есдүгээр сарын 15-наас халаалт өгнө

Ирэх лхагва гарагт буюу есдүгээр сарын 15-наас эхлэн орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангажээ.

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил өнгөрсөн долдугаар сарын 5-нд эхэлсэн. Есдүгээр сарын 15 гэхэд бүх хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд нийт ажлын 74 хувийг гүйцэтгээд байгаа талаар Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан энэ сарын 6-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН