Нүүр хуудасНийтлэлЖ.Болормаа: Өсвөр насны хүүхдүүдийн онцлог

Ж.Болормаа: Өсвөр насны хүүхдүүдийн онцлог

Эцэг эхчүүдэд зориулсан лекц-1

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ТУХАЙ

Өсвөр нас гэдэг нь хүүхэд нас, насанд хүрсэн хүмүүсийн завсрын үеийг хэлнэ. Өсвөр насны хүүхдийн бие махбодь аливаад хандах хандлага өөр өөрийн онцлогтой, өсөлт хөгжлийн тодорхой цаг хугацаанд үргэлжилнэ. Өсвөр насныханд нийгмийн болон гэр бүлийн орчин их нөлөөлдөг. Орчин үед өсвөр насны хүүхдийн бие махбодь, оюун санааны хөгжил хурдсаж охидынх 11-12 насанд, хөвгүүдийнх 12-13 насанд бэлгийн бойжилт эхэлдэг болоод байна. Өсөлт хурдсаж буй гол шалтгааныг удамшил, нийгмийн орчин нөхцөл өөрчлөгдөж байгаатай холбоотой гэж судлаачид үзэж байна. Өсвөр насны хүүхдэд бэлгийн бойжилт хурдан явагдаж байгаа нь бие махбодид төдийгүй сэтгэл зүйд шууд нөлөөлдөг.

Энэ насыг сэтгэл санааны тогтворгүй, харилцааны хэв маяг нь “ДАВАЛГААТАЙ ҮЕ” гэж нэрлэдэг. Ийм үед санаа сэтгэл нь тогтворгүй, ааш зан нь хувирах шинж тэмдгүүд илэрдэг. Энэ үедээ:

1. Эцэг эхээсээ зай барьж тэдний орон зайг найз нөхөд, үе тэнгийнх нь эзэлж, найзын дүрэм журмыг илүүд үзэж, найзыгаа өмөөрч хамгаалж эхэлнэ.

2. Ирээдүйнхээ төлөө санаа зовних:
?Би ямар ажил хийх вэ?
?Би өөрийгөө хэрхэн авч явах вэ гэр зэрэг бодол, сонголт нь тэдний өөрийн бие хүнээ мэдэрч ухамсарласантай нь холбогдож эхэлдэг.

3. Өөрийн ухамсар: Тэдний биеийн болон бэлгийн хөгжлийн өөрчлөлт эсрэг хүйснийхэндээ татагдах, шинэ мэдрэмжиндээ тавгүйтэж ичиж эргэлзэж тайван байдлаа алдаж эхэлдэг.

4. Гадаад үзэмжиндээ анхаарал тавих нь ихсэж ,удаан цагаар толины өмнө эргэлдэж, бусдаас өөрийгөө дээгүүр тавьж, өвөрмөц гэдгээ бататгах, хэн нэгнийг шүтэн дуурайх, олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх зан үйлийн шинж тэмдгүүд энэ насанд илэрдэг.

5.Бага насных нь бодит сэтгэхүй нь дүрслэх, хийсвэр сэтгэн бодохуйн чадвар болон хөгжинө.

6.Өсвөр насныхан аливаа зүйлийг өөр өнцгөөс харах чадвар хөгждөг. Гэхдээ: ширэв татах, далд хоёрдмол утгатай үг хэлэх, хорон үгээр шүүмжлэх, юу ч хийхгүй байх гэх мэт зан үйлээр эсэргүүцлээ илэрхийлнэ.

ТЭГЭХЭЭР: Өсвөр насны хүүхдээ хэрхэн тэвчих вэ?

Эцэг эхчүүдийн баримтлах дүрэм МАРГАХГҮЙ байх л чухал, эс тэгвэл хоорондын үл ойлголцох байдал үүснэ. Маргахгүй байлаа гээд хүссэн бүхнийг нь хийхийг зөвшөөрч байна гэсэн үг биш. Эцэг эхчүүд гэр бүлд уламжлал болон тогтсон журмаа тогтоон мөрдүүлэх ёстой.

Хэлэлцэх ,ярилцах, харилцан буулт хийх нь харилцааны шилдэг аргын нэг болдог. Энэ байдал эцэг эхчүүд хүүхдэдээ буулт хийж, сул талаа харуулж байгаа зүйл биш, бие даасан байдлаа зарим талаар тогтоож амьдралдаа өөрийн шийдвэрийг гаргах гэсэн хүүхдийнхээ хэрэгцээг хүлээн авч байна гэсэн үг юм.

Хүүхдэдээ өсөх, бие даах боломж олгохгүйгээр байнга ХЯНАЖ байдаг эцэг эх бол өөртэй нь тэмцдэг ууртай хүүхэд хүмүүжүүлж байна гэж ойлгоорой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН