Нүүр хуудасМэдээЗавханд ой хээрийн түймэр гарч цурманд орууллаа

Завханд ой хээрийн түймэр гарч цурманд орууллаа

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Уран мандал” гэдэг газарт ойн түймэр энэ сарын 24-нд гарчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 108 хүн, нийт 120 хүн, 20 автомашинтай унтраахаар ажиллаж өчигдөр өдөр цурманд оруулсан байна. Одоогоор түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа.

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Тиймээс иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ил задгай гал гаргахгүй байхыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН