Нүүр хуудасМэдээЗам тээврийн ослоор хүүхэд нас барсаар, эцэг эхчүүд анхааралтай байхыг сануулсаар байна

Зам тээврийн ослоор хүүхэд нас барсаар, эцэг эхчүүд анхааралтай байхыг сануулсаар байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 606 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 463 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртсэний 6 нийслэлд, 2 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой ослын улмаас орон нутагт 1 хүн нас баржээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, бүгд гэмтсэн
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн

Орон нутагт:

  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,  1 хүүхэд нас баржээ.

Тодруулбал, амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 2 хүүхэд гэмтэж, 1 хүүхэд нас баржээ.

Айл өрх бүрт бага насны хүүхдийг гэр хорооллын хашаанд, байрны гаднах зогсоол, тоглоомын талбайд, хөдөө айлын гадна зогсож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх, зогсох үед тухайн хэсэгт тоглож байгаа хүүхдүүдэд аюул, осолтой байдал бий болгохгүйгээр зорчих талаар эцэг эх, асран хамгаалагч анхаарахыг зөвлөж байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 245 зөрчил бүртгэгдсэнээс нийслэлд 183, орон нутагт 62 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. .

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН