Нүүр хуудасБусадЗориулалтын бусаар ашигласан 162 автомашины “QR код”-ыг хүчингүй болгов

Зориулалтын бусаар ашигласан 162 автомашины “QR код”-ыг хүчингүй болгов

Бүх нийтийн бэлэн байдлын үед хязгаарлалтад хамаарахгүй 15 чиг үүргийн аж ахуйн нэгж байгууллагын иргэн ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгсэлд олгосон “QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласан, бусдад “QR код” зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, зөвшөөрөгдсөн цагийн хязгаарлалтыг зөрчсөн нийт 162 автомашины “QR код” зөвшөөрлийг хүчингүй болгож цуцалжээ.

Иймд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн та бүхэн УОК-ын даргын тушаалаар батлагдсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийг дагаж мөрдөнө үү гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН