Нүүр хуудасМэдээЗуслангийн бүсэд орц, гарц чөлөөлөх ажил үргэлжилж байна

Зуслангийн бүсэд орц, гарц чөлөөлөх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын  2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамж гарсан. Тус захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх тухай тусгасан байдаг. Тэгвэл захирамжийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Байгаль орчны газар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Гоодой, Шаргаморьт, Хуурай мухар, Хандгайтын богино, Хандгайт, Санзай, Сэлбэ, Бэлх, Зүрх-Уул, Арсогоот, Яргайтын богино, Зуунмод, Жигжид, Өвөр Гүнт, Майхан толгойн зуслангийн нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, хашаа сунгасан, орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй хашаа барьсан, үерийн далан дээр шороо асгаж зөвшөөрөлгүй буусан зэрэг зөрчлийг арилгуулж, нийт 46 байршилд  орц, гарцыг чөлөөллөө.                                          

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН