Нүүр хуудасМэдээИрэх сарын 2-5ны хооронд ЭЕШ авна, шалгалтанд 30,902 шалгуулагч хамрагдахаар байна

Ирэх сарын 2-5ны хооронд ЭЕШ авна, шалгалтанд 30,902 шалгуулагч хамрагдахаар байна

Энэ жилийн ЭЕШ-ыг ирэх долоодугаар сарын 2-5-ны хооронд байгуулахаар товложээ. Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв бэлтгэлийг ханган ажиллаж байна. Энэ онд Улсын хэмжээнд 30,902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн аж.  Өнөөдөр буюу зургадугаар сарын 15-наас эхлээд бүх хүүхдүүдэд бүртгүүлсэн мэйл хаягийнх нь дагуу суудлийнх нь хувиар олгогдож эхэлсэн байна.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх юм байна. Үүнд:
-Бүртгэлийн хуудас
-Суудлын хуваарь
-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг,  тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ
-Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Энэ жилийн ЭЕШ коронавирусийн нөхцөл байдлаас болоод өмнөх жилүүдээс хэд хэдэн нэмэлт өөрчлөлттэйгээр зохион байгуулагдаж байгаа. Өмнө нь улсын хэмжээнд 50 шалгалтын төвд зохион байгуулагддаг байсан бол энэ жил 85 шалгалтын төвд зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хангагджээ. Мөн их дээд сургуулиудтай хамтраад хуваарь сонголтыг бүрэн онлайн болгохоор БҮТ-өөс зохион байгуулж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН