Нүүр хуудасМэдээЛ.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга боллоо

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга боллоо

МАН-ын Бага хурал өнөөдөр 08:00 цагаас эхэлж намын даргаараа Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Ингэснээр МАН-ын шинэ үеийн 12 дахь даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдож байгаа юм.

Бага хурал болоод шинэ намын даргын талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Монгол ардын намын Бага хурлын ээлжит XI хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Энэ хурлаар намын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд, улс орныхоо хөгжил дэвшилд илүү боломжийг бий болгох, улс төрийн намууд авлигаас ангид байж, төр нь хүн суртлаас ангид байж улс нийгэм, ард иргэддээ илүү их боломжийг бий болгох сонголтын төлөө зорьж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН