Нүүр хуудасБусадЛ.Оюун-Эрдэнэ: Цахим хөгжлийн яам байгуулж иргэдийн регистрын дугаарыг халж 10 оронтой код...

Л.Оюун-Эрдэнэ: Цахим хөгжлийн яам байгуулж иргэдийн регистрын дугаарыг халж 10 оронтой код олгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах үеэр Цахим хөгжлийн дөрвөн багц хууль өргөн барьж буй талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Цахим хөгжлийн дөрвөн багц хууль өргөн барина. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа. Энэ хуулиуд батлагдвал бид цахим гарын үсэгтэй болно. Мөн хувь хүний мэдээлэлтэй холбоотой хууль эрх зүйн боломж бүрдэнэ. Таны мэдээлэл рүү төр нэвтрэх боломжгүй болно гэсэн үг.  Ийм оролдлого гарвал заавал сигнал танд имэйл хаягаар очно.

Төрийн серверүүд хувийн серверүүдтэй холбогдоно. Иргэн та 10 оронтой нэг кодтой болно. Регистрийн болон жолооны үнэмлэхний дугаар, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний дугаар байхгүй болох юм.

Цахимаар гэрээсээ үйлчилгээ авах систем рүү орно. Энэ нь хүнд суртал авлигыг тодорхой хэмжээнд бууруулна. Хэрвээ цахим шилжилт хийгээгүй яам байвал авлигатай тэмцэх ерөнхий сайдын тэмцэлд нэгдээгүй гэж үзнэ.

Авлига авсан хүн, авлига үүсэж байгаа хөрс суурьтай тэмцэнэ” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН