Нүүр хуудасМэдээ“Мандалговь импэкс”, “Хөвсгөл хүнс”, “Женко тур бюро”-ийн өсөлттэй байлаа

“Мандалговь импэкс”, “Хөвсгөл хүнс”, “Женко тур бюро”-ийн өсөлттэй байлаа

Хөрөнгийн биржид өнөөдрийн энгийн арилжаагаар 47 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 655,790,592 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Мандал говь импэкс” (MNG+13.59%), “Хөвсгөл хүнс” (HHS+13.24%) болон “Женко тур бюро” ХК (JTB+8.79%)-ийн хувьцааны ханш хамгийн их өндөр өсөв. Харин  “Улсын их дэлгүүр” (UID-14.99%), “Инвескор ББСБ” (INV-9.09%) болон “Багануур” (BAN-7.92%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байв.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 125,949 ширхэг нэгж эрхийг 43,492,282 төгрөгөөр арилжсан байна.


Компанийн гаргасан хувьцааны хяналтын багцыг худалдан авах тендер саналаар “Хөсөг трейд” ХК-ийн нэг бүр нь 73,505 төгрөгийн үнэ бүхий 193,973 ширхэг хувьцааг 14,257,985,365 төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаасыг 50 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.76 хувиар буурч 43126.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,977,920,247,015.74 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН